Mon Light суваг

Далд ертөнц, зөн билэг, далд ухамсартайгаа холбогдох, өвөг дээдсийн түүх, онгодын яриа, өв уламжлал, монгол анагаах ухаан, их засаг, төр удирдах монгол үзэл санаа, бөө мөргөл...


Mon Light суваг

За сүүлийн ярилцлагын дугаар дээрээс юуг хамгийн сайн тусгаж авсан бэ? Зарим хүмүүс хүний ярьсанаас хэрэгтэйгээ аваад, агуулгад нь анхаарахаас илүү тухайн хүний ярианы өнгө, өөртэй нь адил биш өнцгөөс ярих, үгийн алдаан дээр илүү ач холбогдол өгөөд бгаа нь комментуудаас анзаарагдлаа.
Хоолойны өнгөнөөс нь сонсоод л хүнийг ийм эгч нар ингэдэг, тэгдэг гэх юм. Үг сөрдөг, хүний үг хүлээж авдаггүй..Тэр хүнтэй нэг ч ярилцаж, харьцаж үзээгүй байж уу? Би хувьдаа Энхтуяа эгчийн ярианаас Монголчууд альваа бүх юманд хүндлэлтэй харьцацгаая, нэгнээ дэмжье, ерөөе, магтъя. Ингэснээр бид ирээдүйгээ илүү гэгээтэй болгоноо. Амны билгээс ашдын билэг..Ээ түнтий гэж ккк..

2 months ago | [YT] | 46

Mon Light суваг

Монгол хэл дээрх подкастын нэрний утгыг баасан гариг хүртэл зөв тайлбарласан хүмүүсийг хаалттай группд уринаа. Мон ГэриэЭл гэсэн энэ 2 үгний бичэгдлийг нь сайн ажиглавал цаана нь бүтэн өгүүлбэр байгаа. 📌Шипи өгье : МНТ код цувралын эхний 2 дугаарыг үзсэн бол амархан утга нь тайлагднаа 😊😎. Гол нь тэр тайлбар нь учир утгатай нэг бүтэн өгүүлбэр байх ёстой шүү. Хамгийн түрүүнд зөв тайлсан нэгнийг өдрийн хоолонд би даая ккк (Баруун 4 зам хавьцаа шүү гэхдээ). Цаашдаа иймэрхүү подкаст дээрхээс асуух асуултуудыг энэ пэйж дээр тавиад явах тул дагаарай: www.facebook.com/Mon.Light.Podcast

1 year ago (edited) | [YT] | 53

Mon Light суваг

Энийг л хэлээд байгааншт. Сонгууль, хар машинд итгэхгүй байлгах нь 1 намд л хамгийн ашигтайг ойлгосон хүмүүс бол тэр нам өөрсдөө энэ шумыг гаргадгийг ойлгох болно кк. Хэрсүү байцгаана шүү манайхаан.

1 year ago | [YT] | 6

Mon Light суваг

Монгол гүн ухаан>>
Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Монгол өвөг дээдэс: Мэдээлэлийг яаж олж авахаа мэддэг, авсан мэдээлэлүүддээ дүн шинэжилгээ хийж, боловсруулах чадварт суралцсан хүнийг мэдлэгтэй хүн гэж үзнэ. Мэдээлэл, мэдлэгээ өөрийн амьдралд хэрэгжүүлж бодит үр дүнг гаргах чадвартай хүнийг боловсролтой хүн гэж үзнэ. Аль ч орон зайнд(гэр бүл, найз нөхөд, нийгэм, ажил г.м) бусдад гай болохгүй өөрийгөө аваад явчих чадвартай хүнийг боловсорсон хүн гэдэг байжээ. Бид өөрсдөө ч мэдлэгтэй хүний тоонд багтахааргүй л явна даа. Өөрийн бодолгүй, шүүлтүүргүй альваа мэдээлэлд туйлшрах, нэг намыг насаараа тахин шүтэх гэх мэт..Тийм байхаар ирээдүйд энэ хүн шиг олон хэлтэй, олон сургууль төгссөн гудамжны хүмүүс нэмэгдэх магадлалтай л юм даа. Бид нэг л буруу замаар будаа тэгээд байх шиг..

2 years ago | [YT] | 24

Mon Light суваг

Оройн мэнд. Подкаст сонсогчдынхоо цуглах фэйсбүүк групп дөнгөж сая нээчихлээ шүү. Санал бодол, асуулт, хүсэлт зэрэг хоорондоо чөлөөтэй харилцах шинэхэн, халуунаараа байгаа группдээ нэгдээрэй кк
www.facebook.com/groups/monlight

2 years ago | [YT] | 23