TenGer TV

ТэнГэр телевиз нь НИТХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, бодлого, шийдлээ танилцуулах “Мэтгэлцээн 2024”-ийг зохион байгуулсан билээ.

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн эрх бүхий радио, телевиз нь аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаанд сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хугацаа нь 2024 оны 10-р сарын 9-ний 00:00 цагт дуусгавар болж байна. Мөн РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ ЖУРМЫН 4.14-т Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш санал авах ажиллагаа дуустал сонгуульд оролцогч нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, мэтгэлцээн, хөтөлбөр, дуу, ярилцлагыг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан байна гэж заасан. Иймд “ТэнГэр” телевиз нь цахим хуудсуудад байршуулсан “Мэтгэлцээн 2024”-г дээр дурдсан хууль, журамд заасан хугацаанд түр хаасан байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

1 year ago | [YT] | 28



@antongrishchenko737

311.6

8 months ago | 0