ХААН Банк

Бид харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөн хөгждөг, итгэл төгөлдөр банк байхыг эрмэлздэг.

ХААН Банк нь орон даяар нийт 547 салбар нэгжтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд Монгол Улсын нийт айл өрхийн 70 гаруй хувьд буюу 2.7 сая харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Бид таны санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, итгэлт зөвлөх тань байх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.


ХААН Банк

Эх орон, тусгаар тогтнолоороо бахархдаг эрхэм монголчууд та бүхэндээ Монгол Улс тусгаар тогтносон баярын өдрийн мэнд хүргэе! 🇲🇳



Өнөөдөр бол бидний эрх чөлөө, итгэл үнэмшил, нийт ард түмний эв нэгдлийг илтгэх үнэ цэнтэй бэлгэ тэмдэг билээ. Монгол Улс 1924 оны 11-р сарын 26-ны өдөр анх Бүгд Найрамдах засаглалыг тунхаглаж, дэлхий дахинд тусгаар улсаа зарласан нь үндэсний түүхийн онцгой хуудас болон мөнхөрсөн юм.



Эх орныхоо хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө үнэт хувь нэмрээ оруулахыг зорьдог ХААН Банкны хувьд, тусгаар тогтносон, иргэн төвтэй Монголын эдийн засаг, санхүүгийн тогтвортой өсөлтөд бодитой оролцогч байж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажилласаар байна.



Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк🌱

“Монгол” Д. Ганбаатар 50x100см бэх муутуу 2002

1 month ago | [YT] | 11

ХААН Банк

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойн мэндийг монгол зон олондоо өргөн дэвшүүлье.



Өнөөдөр бол монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд түүх, өв соёл, үндэсний дархлаагаа сэргээн сануулах, бахархлыг бадраах үнэ цэнтэй өдөр юм. Монгол бахарлын өдрөөр өв соёлоо нандигнан хамгаалж, улсын тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлээ бэхжүүлж, бүтээх сэтгэл зориг, түүхэн ухамсраа сэргээхийг нийт монголчууддаа уриалж байна.



Эв нэгдэл, эрч хүч, өрнөл дүүрэн ирээдүйг хамтдаа бүтээе!



Зургийн эх сурвалж: “Нүүдэлчид” Б.Жавхлантөгс 108x64cм зотон темперная 2006

1 month ago | [YT] | 18

ХААН Банк

Өнөөдөр хүүхдийн эрх, аюулгүй байдал, өсөлт хөгжлийг онцгойлон анхаарахад уриалдаг Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна.

Энэхүү онцгой өдөр нь 1959 онд НҮБ-аас Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн конвенцыг баталсан түүхэн өдөртэй давхацдаг тул хүн төрөлхтний ирээдүй болсон хүүхдүүдэд зориулсан хамгийн үнэ цэнтэй өдрүүдийн нэг юм.



Өнөөдөр хамтдаа:
Хүүхдийн эрхийг хүндэтгэхэд анхаарч,
Хүүхдэд тулгарч буй асуудлыг хэлэлцэж,
Ирээдүйн сайн сайхны төлөө бодит алхам хийцгээе!



Боловсролыг дэмжигч – ХААН Банк 🌱



#KhanBank #GrowingTogether #ХамтынӨсөлтТөгөлдөр #ХААНБанк #БоловсролХүүхдийнИрээдүй#WorldChildrensDay#GoBlue

1 month ago | [YT] | 8

ХААН Банк

📝Монголын алслагдсан бүс нутагт амьдардаг айл өрхүүдийн хувьд хүүхдээ 1-р ангид сургах нь олон сорилт дагуулдаг.



Ердөө 6 настай хүүхэд дотуур байранд амьдрах эсвэл хүүхдээ даган гэр бүлийн нэг гишүүн төв суурин газар руу нүүх шаардлагатай болдог нь орон нутгийн иргэдийн амьдралд томоохон хүндрэл үүсгэх нь бий.

Харин хүүхэд гэр бүлийнхээ дэргэд чанартай боловсрол эзэмших боломж нь ирээдүйд эрүүл, бүтээлч, хариуцлагатай иргэн болж төлөвших хамгийн чухал суурь нөхцөл юм.📖

Тиймээс ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Багийн бага сургууль” төслийг хэрэгжүүлж, анхны хоёр сургууль болох Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр баг болон Увс аймгийн Давст сумын Хандгайт багуудад сургууль, цэцэрлэгийн цогцолборыг амжилттай нээж, сурагч багачуудаа хүлээн авлаа. 🎊🏫

Ташрамд дурдахад, энэхүү ашиглалтад орж буй 2 сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг Хил Хамгаалах Ерөнхий Газар-ын харьяа нэгж байгууллагын хамт олон хийж гүйцэтгэсэн юм.

Тун удахгүй бидний санхүүжилтээр Төв, Сэлэнгэ аймгуудад дараагийн 2 багийн бага сургууль нээлтээ хийх болно.

Дэлгэрэнгүй: bit.ly/KB1117

Боловсролыг дэмжигч– ХААН Банк 🌱

#KhanBank #GrowingTogether #ХамтынӨсөлтТөгөлдөр #ХААНБанк #БоловсролХүүхдийнИрээдүй #OneBaghOneSchool #ХААНБанкСан

1 month ago (edited) | [YT] | 22

ХААН Банк

ХААН Банк Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE Russell-ийн индекст багтсан Монголын анхны компани боллоо.

FTSE Russell нь хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр хамгийн нэр хүндтэй институцийн нэг юм. Тус байгууллагын индексийг дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангууд болон ETF (биржээр арилжаалагддаг сан)-үүд хөрөнгө оруулалтын гол чиг баримжаа болгон ашигладаг.

Тэгвэл өнгөрсөн сард тус компаниас зарласан “Хөгжиж буй зах зээл” индекст Казахстан, Вьетнам, Пакистан зэрэг 30 улсын 373 компани компани багтсаны дунд Монгол Улсаас анх удаа “ХААН Банк” ХК бичигдлээ.

Энэхүү үнэлгээ нь ХААН Банкны санхүүгийн тогтвортой байдал, зах зээлийн үнэлгээ, ил тод удирдлага зэрэг үзүүлэлтүүд олон улсын шалгуурыг бүрэн хангасны баталгаа бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг өсгөх, цаашлаад гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болж буйгаараа давуу талтай юм.

Дэлгэрэнгүйг: bit.ly/KB_1028

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

2 months ago (edited) | [YT] | 7

ХААН Банк

📖Эрдмийн галыг бадрааж, мэдлэгийн гэрлийг түгээгч багш, сурган хүмүүжүүлэгч нартаа баярлалаа!


1994 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 10-р сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон зарлажээ. Өнөөдөр бол монгол багшийн алдар нэрийг бадрааж, багшийн үнэт үйлсэд хүндэтгэл үзүүлэх эрхэм өдөр юм.


ХААН Банк багш нарт зориулсан хөгжлийн төсөл хөтөлбөр, байнгын хөнгөлөлт урамшуулалтай “Багш” карт зэрэг санаачилгыг хэрэгжүүлж байна. Сайн багш бол боловсролтой хүүхэд, сайхан ирээдүйн хөтөч билээ.
Багшийн алдрыг мандуулъя!


Боловсролыг дэмжигч — ХААН Банк 🌱


#KhanBank #GrowingTogether #ХамтынӨсөлтТөгөлдөр #ХААНБанк #Teachers’Day

3 months ago (edited) | [YT] | 0

ХААН Банк

Үнэ цэнтэй сургаал, үйл хэргээрээ ирээдүй хойч үедээ үлгэр дуурайл үзүүлсээр ирсэн эрхэм ахмадууддаа баярын мэнд хүргэе.
Та бүхний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр өнөөдрийн бидний хөгжил дэвшлийн үндэс билээ. ХААН Банканд үйлс төгөлдөр хувь нэмрээ оруулж буй ахмад ажилтнууддаа гүн талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлье.
Ачлалт ахмад та нар минь энх амгалан урт насалж, сэтгэл тэнүүн удаан жаргаарай.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк 🌱

#KhanBank #ХамтынӨсөлтТөгөлдөр #ХААНБанк #GrowingTogether

3 months ago | [YT] | 5

ХААН Банк

Байгальд ээлтэй 93%-ийн дахин боловсруулсан картыг шинээр нэвтрүүллээ. ♻️🌱
Дахин боловсруулсан карт нь хуванцрын хэрэглээг бууруулж, ногоон ирээдүйг дэмжих ухаалаг сонголт юм.💳🌱
🌱 Welcome оноо:
💚 Энгийн дебит карт захиалсан эхний 500 харилцагчид 50,000 оноо бэлэглэнэ.
🌱 Худалдан авалтаас оноо цуглуулах :
💚 Энгийн дебит картаар сонгогдсон байгууллагаас худалдан авалт хийх бүрдээ 30% оноо цуглуулна.
💚 Тухайн хугацаанд харилцагч хамгийн ихдээ 60,000 оноо цуглуулах боломжтой.
🌱 Оноо зарцуулах дүрэм:
Сонгогдсон дэлгүүр, үйлчилгээний байгууллагын ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр шинэ картаараа худалдан авалт хийж зарцуулах боломжтой. Digi Pay аппликэйшн > Лояалти > Урамшуулал хэсгээс нийт оноогоо харах боломжтой.
📅 Оноо цуглуулах хугацаа: 2025.09.05–2025.09.30
📅 Оноо зарцуулах хугацаа: 2025.10.01 дуустал
🎁 Сонгогдсон байгууллагууд:
Ургамал, модны төрөлжсөн дэлгүүр - Соёолж ХХК /Soyolj LLC/🍃
Гар урлалын дэлгүүр – OEO 🍃
100% байгалийн гаралтай арьс арчилгааны дэлгүүр – lhamour.mn 🍃
Амтат кофе, зууш, цэвэрхэн орчинтой кафе – TOM N TOMS COFFEE MONGOLIA
❗Анхаарах: Welcome оноо болон оноо цуглуулахад Алтан Виза дебит карт хамрагдахгүй.
Мэдээний линк - bit.ly/KB-0905M
Шинэ карт захиалах заавар: bit.ly/Cardshinez
♻️НОГООН ИРЭЭДҮЙД ХАМТДАА
#KhanBank #GrowingTogether #SustainableDevelopment #KhanBankForest #Greencard

4 months ago | [YT] | 2

ХААН Банк

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ долоо хоногийн турш улс даяар өрнөж, бүсийн болон улсын аваргад өрсөлдөх шилдэг багууд тодорсоор байна.
Энэ жилийн онцлог нь ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж буй явдал юм. Орон даяар нийт 450 багийн 1800 хүүхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

🏀 Тэмцээний үе шат:
1️⃣ Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн: 8-р сарын 25
2️⃣ Бүсийн аварга шалгаруулах тэмцээн: 8-р сарын 26–29
3️⃣ Улсын аваргын тэмцээн: 8-р сарын 30

Байршил: Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Парк 3х3 Гарден

🏀 Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

Дэлгэрэнгүй: bit.ly/KB-0822-1

#ХААНБанк #KhanBank #ХамтынӨсөлтТөгөлдөр #СпортынӨсөлтийгДэмжигч #3X3

4 months ago | [YT] | 3

ХААН Банк

Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтралын хүрээнд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг ОУ-ын стандартын дагуу улс даяар өргөжүүлэн зохион байгуулахын зэрэгцээ залуу үеийнхний авьяас чадвар, багаар ажиллах ур чадварыг дэмжихэд чиглэж байна.


Спортын уур амьсгалыг орон даяар түгээж, хүүхэд залуусыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалан дуудах боломжийг бүрдүүлж буй бөгөөд цаашид өсөх ирээдүйтэй тамирчдыг дэмжих олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.



🔗 Дэлгэрэнгүйг: bit.ly/KB-0820


Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк


#ХААНБанк #KhanBank #Монголын3x3СагсанБөмбөгийнХолбоо #Mongolian3x3BasketballAssociation #GrowingTogether #3x3Basketball #Teamwork

4 months ago | [YT] | 1