🔵TenGer TV Нийгмийн итгэлцлийг сэргээнэ.


TenGer TV

ТэнГэр телевиз нь НИТХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, бодлого, шийдлээ танилцуулах “Мэтгэлцээн 2024”-ийг зохион байгуулсан билээ.

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн эрх бүхий радио, телевиз нь аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаанд сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хугацаа нь 2024 оны 10-р сарын 9-ний 00:00 цагт дуусгавар болж байна. Мөн РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ ЖУРМЫН 4.14-т Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш санал авах ажиллагаа дуустал сонгуульд оролцогч нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, мэтгэлцээн, хөтөлбөр, дуу, ярилцлагыг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан байна гэж заасан. Иймд “ТэнГэр” телевиз нь цахим хуудсуудад байршуулсан “Мэтгэлцээн 2024”-г дээр дурдсан хууль, журамд заасан хугацаанд түр хаасан байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

1 year ago | [YT] | 28

TenGer TV

Монголын эдийн засгийн чуулган 2024


Монголын эдийн засгийн форум нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн нэн чухал сорилтуудыг шийдвэрлэх зорилготой, улс орны хөгжлийг хурдасгах эрхэм зорилготой үндэсний тэргүүлэх чуулган юм.



2010 онд байгуулагдсан Монголын эдийн засгийн форум нь төрийн бус, ашгийн бус, улс төрийн бус байгууллага юм. Энэ нь жил бүр зохион байгуулдаг хоёр өдрийн форумдаа төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгчдийг цуглуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг.

Энэ удаагийн чуулга уулзалт 7-р сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Төрийн ордонд болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дараагаар зохион байгуулагдаж буй энэхүү чуулган нь ногоон эрчим хүч, хот байгуулалт, зам тээвэр, эрчимжсэн хөдөө аж ахуй, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан зэрэг тулгамдсан асуудлуудыг судалж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилготой юм.



Энэ жилийн чуулганы сэдвүүд:

Хөдөөгийн хөгжилд хоршоодын үүрэг, эрчимжсэн мал аж ахуй
Бүс нутгийн хөгжлийн татвар, хөрөнгө оруулалтын бодлого
Тээврийн дэд бүтэц, бүс нутгийн хөгжил
Хот байгуулалт ба ухаалаг хот
Аялал жуулчлалын сорилт ба боломжууд
Mining & Critical Minerals - Positioning Mongolia
Уур амьсгалын хөрөнгө оруулалтын санаачилгууд
Хөрөнгө, санхүүгийн зах зээл, Хөрөнгө оруулалтын боломжууд
Дижитал засаглал ба дижитал эдийн засаг - Одоогоор ахиц дэвшил
Эдийн засгийн коридор, чөлөөт бүс

#TenGerTV #MEF2024

1 year ago | [YT] | 7

TenGer TV

🔴МЭДЭГДЭЛ

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ ЖУРМЫН 4.14-т Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш санал авах ажиллагаа дуустал сонгуульд оролцогч нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, мэтгэлцээн, хөтөлбөр, дуу, ярилцлагыг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан байна гэж заасан. Иймд “ТэнГэр” телевиз нь цахим хуудсуудад байршуулсан “Мэтгэлцээн 2024”-г дээр дурдсан хууль, журамд заасан хугацаанд түр хаасан байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

#TenGerTV

1 year ago | [YT] | 193

TenGer TV

🔴ШУУРХАЙ МЭДЭЭ: ДАРЬ-ЭХИЙН ЗАМЫГ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛААД БАЙНА.


Шууд үзэх: fb.watch/meRSzVCtP-/

2 years ago | [YT] | 4

TenGer TV

NHК мэдээлж байна: Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгслөө

#TenGerTV #ГадаадМэдээ

3 years ago | [YT] | 4

TenGer TV

Хүндрэлтэй үед хаана хөрөнгө оруулах нь оновчтой вэ?


Хөрөнгө, санхүүгийн зах зээлд ажиглагдаж байгаа гол хөдөлгөөн өгсөлт, уналтын шалтгааныг ойлгохын тулд салбарын экспертүүдтэй ярилцдаг зах зээлийн чимээ хөтөлбөрийн сүүлийн дугаарыг TenGer TV-ийн Youtube хуудсаар хүлээн авч үзээрэй.


#TenGerTV #ЗахЗээлийнЧимээ

3 years ago (edited) | [YT] | 2

TenGer TV

Defacto Review is a weekly Sunday night news series that analyses the latest political, economic, and social headlines in Mongolia with economist and commentator, D.Jargalsaikhan.

Every Sunday at 19:00 on @TenGer TV
#TenGerTV #DeFactoReview

3 years ago (edited) | [YT] | 1

TenGer TV

Крипто цаг хөтөлбөрөөр та бүхэнд блокчэйн ертөнцийн эргэн тойронд болж буй бүхий л үйл явдал, мэдээ, мэдээллийг метаверсээс койн хүртэл, NFT-ээс токенийг багтаан бүгдийг онцлон хүргэх болно.
Пүрэв гараг бүр 21:30 цагаас @TenGer TV дээр сувгаа тааруулаарай.
#TenGerTV #КриптоЦаг #CryptoHour

3 years ago (edited) | [YT] | 7

TenGer TV

Өнөө орой ‪@gejyuve‬ контентийн ‪@TenGerTV‬-тэй хамтарсан анхны дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо.

Өнөөдөр орой 21:40 цагаас @TenGer TV дээр сувгаа тааруулаарай.





Хамтдаа шинжлэх ухааны нүдээр ертөнцийг танин мэдэцгээе!

#TenGerTV #GejYuVe #ХаранхуйгШинжлэхУхаанаарГэрэлтүүл


үхэнд хүрэх болно.

3 years ago | [YT] | 25

TenGer TV

TenGer TV -гийн анхны тусгай хөтөлбөр #БУУХИА ярилцлагыг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.

3 years ago | [YT] | 1