- ᠪᠠᠲᠤ-ᠡᠷᠳᠡᠨᠢ 💮


Saffron Bane

Сайн байцгаана уу. Намайг Бат-Эрдэнэ гэдэг, та бүгдийн зарим нь Saffron Bane гэх нэрээр мэдэх байх. Хамгийн анх сонирхож, гар утсан дээрээ дуу хийж найз нартаа сонсуулаад явдаг байсан үеэс хойш хэдийн 2 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд интернэт дээр бараг 30 гаран дууг цацсан байна, тэр дундаас хүмүүсийн сайн мэдэхээр Gantsaaraa, Buudger, Фаакбооё, Haruusna зэрэг дуунууд хамгийн их хүнд хүрж чадсан. Мэдээж цаашдаа зогсолтгүй чанартай дуунуудыг сонсогчиддоо хүргэхийн тулд байнга хичээх болно.

Миний хувьд анх эхэлсэн цагаас минь дэмжсэн олон сонсогчид байдаг учраас өөрийгөө азтай хүн гэж боддог. Энэ бүх хүмүүс цаашдаа илүү гоё зүйл хийхэд байнга урам зориг өгч байдаг тул сонсогчид маань миний хувьд маш үнэ цэнэтэй хүмүүс.

Тиймээс өөрийн сонсогч, дэмжигч, шүүмжлэгчидтэйгээ байнга холбогдож, хамтарч гоё уур амьсгалтай community-г эхнээс нь эхлүүлэхэд та бүхнийг урьж байна.

Цаашдаа хэдүүлээ хамтдаа Discord дээр ярилцангаа Reaction бичлэг хийнэ. Хамтдаа янз бүрийн тоглоомууд тоглож тэрийгээ контент болгоно. Ер нь санаа бол ар араасаа ундарч байна дөө 🔥

Доорх линкээр орж сервертээ нэгдээрэй.
discord.gg/bb5GTdZf6q
Баярлалаа.

3 years ago (edited) | [YT] | 32

Saffron Bane

Алийг нь илүү сонирхдог вэ?

3 years ago | [YT] | 11